Б.Цэнгэл: Л.Наранбаатарыг ажлаас нь чөлөөлөхгүй харин ТУЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулна

0

ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл өнөөдөр (2023.04.14) Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан байна. Энэ үеэр ТӨБЗГ-аас томилогдсон Ажлын хэсгийн дүгнэлтийг компанийн удирдлага болон ажилтнуудын төлөөлөлд танилцуулжээ. 

Ажлын хэсгийн дүгнэлтээр “Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын ажлыг хангалттай гэж үзсэн байна. Энэ үеэр ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл ярихдаа “Цемент шохойн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Хоёр талаас өгсөн мэдээлэл зөрүүтэй байна. Өөрийн биеэр ирж, нягталж үзэн, хүмүүстэй нэг бүрчлэн уулзахыг зорилоо. Зарим нэг мэдээлэл ташаа болох нь харагдлаа. Тухайлбал, цементийн түүхий эдийн ямар ч нөөцгүй, үйлдвэр бараг аюулын ирмэг дээр ажиллахгүй байгаа, ажилчид ажил хаялт зарласан гэх мэтээр ярьж байсан бол өөрийн биеэр ирэхэд, үйлдвэр түүхий эдийн 1-3 сарын нөөцтэй, хэвийн ажиллаж байх жишээтэй. Энэ бүгдээс харахад, мэдээллийг үнэн бодитой өгөх нь чухал байна” гэдгийг онцоллоо.
Мөн энэ үеэр “Цемент шохой” ТӨХК-ийн 500 гаруй ажилчид өөрсдийн сайн дураар санаачлан Гүйцэтгэх захирал Л.Наранбаатарт хариуцлага тооцохыг эсэргүүцэж, ТУЗ-ийг огцруул гэж гарын үсэг цуглуулан Б.Цэнгэлд өгсөн байна. Харин ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл “Л.Наранбаатар үйлдвэрийг хүнд үед хөл дээр нь босгож, үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэн ажиллаж байгаа. Тиймээс Л.Наранбаатарыг албан тушаалаас нь буулгахгүй. Харин тус компанийн үйл ажиллагаанд санаатай доголдол үүсгэсэн ТУЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахаар болсон” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *