“Ухаа худаг” ордтой холбогдуулж “М-Си-Эс” групитэй холбоотой, хурандаа 3.Төрмандахыг өнөөдөр саатуулсан байж магадгүй байна

0
odjargal

Стратегийн ордуудын 34 хувийг баялгийн санд төвлөрүүлэх хууль
хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Засгийн газар стратегийн орд
эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээ хийж эхэлсэн
Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тавантолгойн ордын нэг хэсэг болох
“Ухаа худаг”-ийн ордыг “Энержи ресурс” компанид хэрхэн олгосны шалгаж, дүгнэлт
гаргах ажлын хэсэг байгуулах захирамж гаргаж, уг ажлын хэсгийг Хууль зүй, дотоод
хэргийн сайд О.Алтангэрэл ахалж ажиллахаар болоод байгаа.

Тэгвэл “Энержи ресурс” компанийн толгой компани болох М-Си-Эс группт хуулийн байгууллагаас ажиллагаа явуулж тус компанийн Хуулийн хэлтсийн дарга 3.Төрмандахийг дөнгөж сая /2025.02.18/ “Japan Town” хотхонд байх гэрийнх нь орчмоос баривчилсан байж магадгүй байна.

Харин энэ талаар албаны эх сурвалжуудаас тодруулахад “Одоогоор мэдээлэл байхгүй
байна” гэх хариултыг өглөө. Сонирхуулахад, “М-Си-Эс группийн Ж.Оджаргал нь
хамгаалалтын албаны даргаараа цагдаагийн хурандаа 3.Төрмандахыг ажиллуулах болоод
удаж байгаа. 3.Төрмандах нь Мөрдөн байцаах газрын дарга, Цагдаагийн сургуулийн
тэнхмийн эрхлэгч зэрэг төрийн чухал алба хашиж байсан, С.Зоригийн хэргийн мөрдөн
байцаагчаар ажиллаж байсан төрийн нууц, цагдаагийн нарийн мэдээллүүдийг мэдэх нэгэн
агаад эдүгээ хувийн байгууллагад хөлслөгдөн нууц мэдээллүүдээ ашиглуулж байж тун
мэдэхээр нөхцөл үүсээд байгаа” гэх мэдээлэл өмнө зарим хэвлэлд гарч байжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *