Залуу гэр бүл: Солонгосын виз гараагүй ч зогсохгүйгээр явуулын хоолны газраа нээсэн

0
https://youtu.be/p1H2qXxEBAM

Солонгос улсыг зорих виз нь гараагүй ч шантралгүй хөдөлмөрлөж буй залуу гэр бүлийг онцолж байна. Г.Эхбаяр, Э.Жавзанрулам нар Солонгос руу виз мэдүүлэхээр очиход дандаа залуучууд виз мэдүүлж буйг  хараад эмзэглэмээр санагдсан, бид хоёр виз гараагүй ч Монголдоо хөдөлмөрлөе гэж шийдсэн хэмээн ярина. Нөхөр нь тогооч, харин эхнэр нь багш мэргэжилтэй. Нөхрийнхөө чаддаг зүйлийг дэмжиж, дэмнэж хамт зоогийн газар ажиллуулахаар шийджээ.

“Бид хоёр Анар хүүгийнхээ нэрээр зоогийн газраа нэрлэсэн учраас илүү хичээж, ажилдаа сэтгэл гаргана гэж бодсон. Анх хямд үнээр цэнхэр портероо аваад асахгүй эхнэр маань түрдэг байсан бол одоо асуудалгүй асаж, хоолны газраа ажиллуулж байна. Одоогоор Солонгос хоол хийж иргэдэд үйлчилж байна” хэмээн ярилаа. 

 Тэд Ялалтын талбайд зөвшөөрлөө авч амттай хоолоор иргэдэд үйлчилж байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *