Б.Дэлгэрсайхан: Төрийн өмчит компаниийг удирдахдаа хоорондоо вагон түрээслэж, дундаас нь ашиг олдог байх ёсгүй

0
59435-1000-600.4

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг “800 вагон, 10 зүтгүүр”-ийн асуудалтай гэх мэдээлэл өчигдөр тарлаа. Хувьдаа төмөр замтай, вагонтой, товчхондоо ашиг сонирхлын зөрчилтэй эсэхэд нь эргэлзэх зүйлтэй сайд мөн учраас энэ талаар Б.Дэлгэрсайханаас өөрөөс нь тодрууллаа. 

Тэрбээр “Монголын төмөр зам” болон “Тавантолгой төмөр зам” компаниудын вагоны ихэнх нь полувагон буюу нүүрс, төмрийн хүдэр, нурмаг, үйрмэг ачаа тээвэрлэх зориулалттай. Гэтэл тэднийг ашиглаж орлого олдоггүй, харин ч үе үеийн дарга нар нь мэр сэр түрээсэлж мөнгө олдог. Зам тээврийн сайдаар томилогдсоныхоо дараа миний бие тушаал гаргаж  төрийн өмчит компаниудын 660 вагоныг татаж “УБТЗ” ХНН рүү цахилгаан станцууд руу нүүрс болон Эрдэнэтийн зэсийг тээвэрлэхэд явуулахыг үүрэг болгосон. “Та нар төрийн өмчит компанийг удирдахдаа хоорондоо вагон түрээслэхгүй. Төр нэг халааснаасаа нөгөө халаас руугаа өмчөө хийдэг, та нар дундаас нь ашиг олдог байх ёсгүй. Цаашид ийм хулгай байж болохгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. 

Үлдсэн 200 тавцант вагоныг гол зам дээр төмрийн хүдэр болон бусад ачаа тээвэрт явуулах гэхээр нь 42 жил яваад, насжилт нь дуусаад, сүүлдээ нүүрсэнд явж чадахаа больсон.  Тэднийг нь нүүрсний ачилт эхлэх гэж байгаа учраас “Тавантолгой төмөр зам” руу явуулсан. Тэгэхгүй бол УБТЗ түрээсийн вагоноор цахилгаан станц руу нүүрс зөөхөд ямар ашиг олох вэ?

УБТЗ түрээсийн вагоноор цахилгаан станц руу тээвэрлэхдээ эрчим хүчний үнэ нэмэгдээгүй байхад алдагдал хүлээдэг байсан, нэмсний дараа ч ашиг олохгүй, дөнгөж өртөгтөө баланслуулж зөөж байна. Тэгэхээр Зам тээврийн сайдын хувьд, хотыг хөлдөөхгүйн тулд эрх мэдлийнхээ хүрээнд түрээсэлдэг байсан нүүрс ачих вагоныг нь УБТЗ-д хүчээр аваад өгснөө буруу гэж бодохгүй байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *