Баянголын амд амьдрах 2007 айлын орон сууцыг гуравдугаар сараас барьж эхэлнэ

0
-19022025-1739952898-44672788-67b58b66b754a95b1a29e0da

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаар ахлуулсан ажлын хэсэг Баянголын ам, Ханын материал, Баянхошуу дэд төв, Ногоон нуурт хэрэгжиж байгаа орон сууцжуулах төслийн явцтай танилцав.

СХД-ийн 34 дүгээр хороо, Баянголын амны 2007 айлын орон сууц барина. Уг төслийн гүйцэтгэгчээр “Ил Сүнг” ХК-ийн шалгарч, ирэх 3 дугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.

Энэ талаар нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү, “10 га газарт баригдах энэхүү Баянголын амын орлогод нийцсэн орон сууцны төслийн ажил энэ гуравдугаар сард эхэлнэ. Уг орон сууцны хорооллыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Одоогийн байдлаар зураг төсөл болон дэд бүтцийн ажил бүрэн шийдэгдсэн. Уг төслийг БНСУ-ын Экзим банкны нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх бөгөөд “Ил Сүнг” ХК гүйцэтгэнэ” гэлээ.

Төслийн зөвлөх үйлчилгээний “Аум энд Лий” ХХК-ийн Монгол дахь салбарыг хариуцсан архитектор Ариунбат “Уг төсөл 10 давхар 17 блокоос бүрдэнэ. Мөн 38 мкв-аас 47 мкв зэрэг 5 төрлийн сонголттой байх юм. Зөвшөөрөл болон тусгай техникийн зөвшөөрөл зэрэг асуудлууд бүгд шийдэгдсэн учраас барилгын ажил энэ гуравдугаар сард эхэлнэ” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *