СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

0

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл, урлагийн байгууллагуудын нэгдсэн өдөрлөг 04 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын хаврын баяр 2023”-ын хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш, Улсын драмын эрдмийн театрын уран сайхны удирдагч, Ардын багш, МУУГЗ Н.Ганхуяг, “Гэгээн Муза” академийн Тэргүүн, Ардын жүжигчин С.Сарантуяа, Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн, Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн, Нийслэлийн соёлын төв өргөөний захирал, МУУГЗ Д.Ариунбаатар, Чингис хаан үндэсний музейн захиргаа удирдлагын хэлтсийн дарга н.Нямжав нарын хүндэт зочид оролцлоо.

Үндэсний эв нэгдэл, монгол соёлыг сурталчилсан олон талт ажил зохион байгуулах, хүмүүнлэг, оюунлаг хотын иргэдийг бэлтгэхэд боловсрол, соёлын байгууллагын хамтын ажиллагааг өрнүүлж хотын соёлыг төлөвшүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас Соёлын яам, ЗГХА Соёл, урлагийн газартай хамтран зохион байгуулсан тус өдөрлөгт МУСГЗ Б.Ичинхорлоо захиралтай “Монголын Үндэсний номын сан”, Л.Жаргал захиралтай “Монголын үндэсний музей”, Л.Ренчинням даргатай Баянзүрх дүүргийн соёлын ордон, Яруу найрагч, Болор цомын эзэн Ч.Эрдэнэбаатар захиралтай Богд хааны ордон музей, МУУГЗ Д.Цэрэнсамбуу захиралтай Улсын драмын эрдмийн театр, МУГЖ Ц.Төвшинтөгс захиралтай Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, П.Даваасүрэн захиралтай Улаанбаатар хотын музей, Урлаг судлалын ухааны доктор П.Байгалмаа захиралтай Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, МУСТА С.Баттулга захиралтай Монгол Улсын филармони, Соёл судлаач Д.Индра захиралтай Улаанбаатар Хотын нийтийн төв номын сан, МУСТА Р.Мөнхсүрэн захиралтай Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгоны соёлын ордон, Г.Энхбат захиралтай Соёлын өвийн үндэсний төв, Д.Наранжаргал захиралтай Монголын театрын музей, И.Будбаяр захиралтай Байгалийн түүхийн музей, Дүрслэх урлагийн академийн хүндэт доктор, профессор Б.Сарантуяа даргатай Монголын уран зургийн галлерей, Цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар даргатай Цагдаагийн Ерөнхий Газрын “Сүлд чуулга”, МУСТА Б.Алтанцоож захиралтай Багахангай дүүргийн соёлын ордон, МУУГЗ Д.Ариунбаатар захиралтай Нийслэлийн соёлын төв өргөө, Ардын жүжигчин С.Сарантуяа тэргүүнтэй Гэгээн муза академи, Д.Отгонсүрэн захиралтай Чойжин ламын сүм музей, С.Хүрэлбаатар захиралтай Хүүхдийн төв номын сан, Ю.Гэрэлбаатар даргатай Нийслэлийн Улаанбаатар театр, МУСТА А.Лхагвадорж захиралтай Чингэлтэй дүүргийн соёлын төв, Н.Саруул захиралтай Чингис хааны өв, соёлын хүрээлэн, Г.Чинболор даргатай Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа, М.Энхбаатар тэргүүнтэй Залуу монголч судлаачдын эрдмийн хэлхээ нийгэмлэг, Академич С.Чулуун захиралтай “Чингис хаан үндэсний музей” оролцлоо.

Соёл, урлагийн байгууллагуудын нэгдсэн өдөрлөгт нийт 30 байгууллагын удирдлагууд болон 500 гаруй уран бүтээлчид, соёлын ажилтан, албан хаагчид оролцсон бөгөөд хоёр өдрийн турш нийт 9000 орчим нийслэлийн иргэд, хүүхэд, залуучууд, жуулчид үзэж сонирхлоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *