Нэр бүхий сумдын Засаг дарга нар болон соёлын салбарын 14 удирдах албан тушаалтанд хариуцлага тооцжээ

0
ХЭҮКА

Хүний эрхийн үндэсний комисс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, зарим гомдол мэдээлэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцуулав. Энэ үеэр 2024 онд комиссын гишүүний шаардлага зөвлөмжийн дагуу хүний эрхийн зөрчил гаргасан нэр бүхий сумдын Засаг дарга нар, орон нутгийн төрийн захиргааны байгууллагын болон орон нутгийн үйлчилгээний байгууллагын удирдлага, соёлын салбарын удирдлага, хууль сахиулах чиг байгууллагын удирдлага зэрэг нийт 14 төрийн албан хаагчид хариуцлага тооцсон болохыг мэдээлэв. Эдгээр албан тушаалтны дийлэнх нь соёлын салбарынх болохыг тус комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар хэлсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *