НДШ төлөлтийн лавлагаа нь E-Mongolia системийн хамгийн эрэлттэй үйлчилгээнд орж байна
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа нь E-Mongolia системийн хамгийн эрэлттэй үйлчилгээнд орж байна. Цаашид Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нийгмийн хамгааллын үйлчилгээнүүдийг E-Mongolia системд нэмж оруулж, хүртээмжтэй, хялбар болгох талаар тодорхой алхмуудыг хамтран хэрэгжүүлнэ. Мөн төрийн үйлчилгээг цахимаар авахад хүндрэл, бэрхшээл тулгардаг зорилтот бүлэг, өндөр настан, тусгай хэрэгцээт иргэдэд зориулан зарим үйлчилгээг хүртээмжтэй болгох аж.