С.Зоригийг хөнөөсний дараа гадагшаа дүрвэсэн хүмүүсийн дунд захиалагч байна гэв үү

0
HtIdniwkezhyd2AQqs5G

С.Зоригийг хөнөөсөн хэргийн  хөдөлгөөн “идэвхжих” шинжтэй. Улс төрийн сонгуулийн жилд л сөхөгддөг хэрэг энэ удаа энгийн үед яригдаж, бүр олон жилийн хүлээлт үүсгэсэн захиалагчийн асуудал сөхөгдөж эхлээд байна.

2024 оны 5 дугаар сарын 17-нд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс шинэ ДНХ илэрсэн талаар олон нийтэд мэдээлэл өгсөн нь анхаарал татсан. Тус хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Энхтөр “Цагдаагийн байгууллагаас 1998 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хураагдсан эд мсөрийн баримтуудад АНУ-ын ДНХ шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологийг ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж, эд мөрийн баримтуудаас ДНХ мэдээлэл тогтоосон….26 жилийн хугацаанд анх удаа ДНХ мэдээлэл шинээр тогтоогдож байгаа юм…Шинэ ДНХ мэдээлэл нь өмнө нь шалгагдаж байсан хүмүүсийн ДНХ мэдээлэлтэй тохироогүй” гэсэн юм.

Мөрдөх байгууллага ийнхүү 27 жилийн хугацаанд яригдаагүй асуудлыг хөндөж гаргаж ирсэн нь С.Зоригийг хөнөөсөн хэргийн илрүүлэлт шинэ шатанд гарч байгааг харж болох. Дээрх мэдээллээс уншвал шинээр ДНХ илэрсэн нэгнийг эрэн сурвалжилж эхэлсэн гэсэн үг.

Харин энэхүү эрэн сурвалжлага нь Монголд бус хилийн чанадад, тэр дундаа АНУ-д явагдаж байгаа талаар хэвлэлд бичигдсэн. Хэдийгээр ДНХ мэдээлэл нь тохирсон эсэх нь тодорхойгүй ч АНУ-д суудаг Монголын нөлөө бүхий хүмүүс хөдөлгөөнд орсон мэдээлэл байгаа юм. Тэгвэл тэдгээр хүмүүсийг Монголд шилжүүлэн авчрах талаар хоёр улс ярилцаж эхэлжээ. АНУ-ын зүгээс нааштай хариу ирүүлж, манай талд хүлээлгэн өгөх талаар ахиц гарсан бололтой. 

Сонирхолтой нь С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой сэжиглэгдэж байсан, шалгуулж байсан олон хүн албан тушаал, эрүүл мэнд, амь насаараа хохирч байсан гэдэг. Мөн хэрэг гарсан даруйд гадагшаа гарсан хүмүүс ч нэрлэгддэг. Цагдаагийн байгууллагын шинээр илрүүлсэн ДНХ мэдээлэл өмнө нь шалгуулж байсан хүмүүстэй тохироогүй гэдэг нь уг хэрэгт холбогдуулаагүй, шалгаагүй “шинэ” хүмүүс байна гэсэн үг юм. Тэдгээр хүмүүс хилийн чанадад амьдарч иржээ гэж ойлгогдож байна. Ингээд харвал 27 жилийн өмнөх улс төрийн захиалгат аллага гарахтай зэрэгцэн хэн, хэн гадагшаа явж тэндээ оршин суусныг тоолоод үзвэл тун цөөхөн хүн нэрлэгдэх нь дамжиггүй. Тэдгээр хүмүүс дунд жинхэнэ хэрэгтэн нуугдаж байх вий гэдгийг ДНХ мэдээлэл баталж мэдэх юм.

Гол нь гадагшаа хэн, хэн гарч байсныг санахад илүүдэхгүй…

Эх сурвалж: tsahiur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *