Шашны байгууллагын төлөөллүүдтэй зөвшөөрөл сунгах асуудлаар уулзлаа

0
091e05b0-9e41-4a31-8308-f401d94325ff-1536x948

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сүм, хийдүүдийн тусгай зөвшөөрөл сунгах асуудлыг түр хугацаанд хойшлуулаад буй. Учир нь тус тусгай зөвшөөрлийг сунгах үеэр сүм, хийдтэй холбоотой хэдэн тоо баримтаас өөр мэдээлэл өгдөггүй. Мөн шашны байгууллагууд ямар зөрчил гаргаснаас болж зөвшөөрлийг нь цуцалсан, тэдгээрт хэн хяналт тавьдаг, ямар хариуцлага тооцдог,  ямар шаардлагын дагуу зөвшөөрөл олгодог гэх мэтчилэн ерөнхийдөө хаалттай сэдэв болж явсаар өдийг хүрсэн болохыг НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө хэлж байв. 

Тэгвэл өнөөдөр /2025.02.25/ сүм, хийдийн 100 гаруй төлөөлөлтэй НИТХ-ын төлөөлөгчид уулзжээ. Уулзалтаар шаардлагатай мэдээлэл, статистик, үйл ажиллагааны чиглэлийн талаар харилцан мэдээлэл солилцож байгаа аж.

Гэхдээ тусгай зөвшөөрлийг сунгах асуудлыг түр хугацаанд хойшлуулсан нь хүний шашин шүтлэгийн эрхэд халдаж байгаа асуудал огтоос биш. Гагцхүү Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагуудын үйл ажиллагаа үндэсний эв нэгдэлд аюул заналхийлэл учруулах, эдийн засагт хор хөнөөл авчрах, элдэв оюун санааны сөрөг ухуулга сурталчилгаа явуулж магадгүй гэдэг талаас нь хянаж, шаардлага тавих үүднээс гэдгийг албаныхан тайлбарлаж буй. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *