Хүхрийн хүчил, аммиак их хэмжээгээр хадгалж байсан “Ургаа жонш” ХХК-ийг шалгаж дуусжээ

0

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумд жонш баяжуулах үйл ажиллагаа явуулдаг, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Ургаа жонш” ХХК-д холбогдох хэргийг Экологийн цагдаагийн албаныхан шалгаж дуусжээ.

Улмаар НПГ-аас тус компани болон гүйцэтгэх захирал Ч.Алтан-Эрдэнэд Эрүүгийн хуулийн 24.3-3 дахь хэсгийн “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан, авсан, зориулалтын бусаар ашигласан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна. Өмнө нь “Зунпируэ” нэртэй, эцсийн өмчлөгч нь Вү Жибин гэх хүн бүртгэлтэй эл компанийнхан 2024 онд жонш баяжуулах үйлдвэрийнхээ байранд хүхрийн хүчил, натрийн сульфид, аммиак зэрэг химийн хорт, аюултай бодис хадгалж байсан аж. Тэдгээр бодис нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтран 2015 оны аравдугаар сарын 8-нд баталсан А/356/396 дугаартай тушаалын хавсралтад заасан химийн хортой болон аюултай бодис ангилалд хамаардаг юм.

Тиймээс зөвшөөрөлгүйгээр их хэмжээгээр хадгалж байсан үндэслэлээр цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *