“Нисэх буудлын алдагдсан ачааг хямд зарна” гэх мэдээлэл нь олон улсын залилан

0
conterband-zlb

Цахим орчинд нэр бүхий хуурамч хаягаас агуулах чөлөөлж алдагдсан ачааг маш хямдаар зарна. Хүргэлттэй холбоос линк дээр дарж захиалга өгөөрэй гэх зар байршуулан иргэдийн төөрөгдөлд оруулж залилахаар завдаж байгаа талаар ЦЕГ-аас анхаарууллаа.

Энэ төрлийн онлайн залилан нь олон улсын томоохон онгоцны буудлуудын нэрийг ашиглан хуурамч зургаар иргэдийн анхаарлыг татдаг байна. Улмаар иргэд зарын зааварчилгааны дагуу линк дээр дарснаар цахим хаягаа алдахаас гадна залилах гэмт хэргийн хохирогч болох тохиолдол бусад улс, оронд ихээр бүртгэгдсэн байдаг байна.

Харин энэ удаад дээрх залилангийн зар мэдээллийг монгол хэл дээр орчуулан хуурамч мэдээлэл түгээж эхэлжээ.

Иймд тухайн хаяг нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын нэрийг барьсан хуурамч хаяг ба иргэдийг сэрэмжтэй байж, линк дээр дарахгүй байх. Хувийн мэдээллээ алдахаас болгоомжилж цахим орчны халдлагаас сэргийлэхийг анхааруулж байна.   

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *