Мобикомын хэрэглэгчид платформ, тоглоом тус бүрдээ зориулсан дата авч хэмнэлт хийх боломжтой

0
328287-26022025-1740552059-1988927519-file_28

Өмнө нь YouTube үзэхийн тулд илүү том, хэрэгцээнээс хэтэрсэн багц сонгох хэрэгтэй байв уу? Эсвэл зөвхөн Roblox тоглохын тулд PUBG, Fortnite зэрэг бусад тоглоомын дата багцыг хамтад нь авах шаардлагатай байсан уу?

Тэгвэл тэр үе ард хоцорлоо. Залуусын хувьд цахим сүлжээ, видео стриминг, хөгжмийн платформ болон тоглоомын ертөнцөд холбогдох нь зайлшгүй хэрэгцээ болсон. Энэ бүхнийг тасралтгүй үргэлжлүүлэхэд хамгийн чухал нь мэдээж дата хэрэглээ.

Үүнийг ойлгосон Мобиком корпораци дата багцуудаа шинэчлэн, хэрэглээнд нийцсэн цоо шинэ багцуудтай болжээ. Одоо зөвхөн хэрэгцээт зүйлдээ тохирсон датаг сонгож, илүү ухаалаг хэмнэлт хийх боломжтой болсон.

Жишээ нь Энтертайнмент багцын хувьд өмнө нь Gaming, Music, Video, Academy, Social зэрэг дата багц байсан. Харин одоо өөрт тохируулан тоглодог тоглоом, хэрэглэдэг платформ бүрээрээ салгаж авдаг болж байна.


Мөн үүн дээр нэмээд Roblox болон YouTube багцууд шинээр нэмэгдсэн нь хэрэглэгчдэд илүү тохиромжтой сонголтыг бий болгож байна.

YOUTUBE БАГЦ

Дуртай контентоо хязгааргүй үзэхэд хүссэн хэмжээгээрээ датагаа зарцуулаарай. Өмнө нь нэг платформ үзэхийн тулд том багц авах шаардлагатай байсан бол одоо зөвхөн YouTube-д зориулсан хямд багцтай боллоо. 

Дата: 30 хоногийн турш 10GB дата хэрэглээтэй, хурдны хязгааргүй!
Идэвхжүүлэх: “YOUTUBE” гэсэн кодыг 592 дугаарт илгээх
Үнэ: 7000₮

ROBLOX БАГЦ

Roblox тоглоход хамгийн том асуудал юу вэ? Датагүй болох. Харин одоо 10GB дата+1GB нэмэлт дата дагалдах тул санаа зоволтгүй тоглоорой. PUBG, Fortnite-ыг багтаасан том багц авах хэрэггүй, зөвхөн Roblox-д зориулсан хэмнэлттэй багцтай боллоо.

Дата: 30 хоногийн турш 10GB дата хэрэглээтэй, хурдны хязгааргүй! Нэмэлтээр бусад хэрэглээнд ашиглах 1GB дата дагалдана.
Идэвхжүүлэх: “ROBLOX” гэсэн кодыг 592 дугаарт илгээх
Үнэ: 3’000₮

Та өөрийн хэрэглээнд тохирсон дата багцуудаа мобиком, monpay аппликэйшн, mobicom.mn болон мессеж сувгаар худалдан авах боломжтой.
Шинэчлэгдсэн дата багцын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хараарай. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *