Англи хэлний сургалтын чанарыг нэмэгдүүлэхэд Британийн талтай хамтран ажиллана

0
67c0108c42b2c

Монгол, Британийн дугуй ширээний 15 дугаар уулзалт Лондон хотноо энэ сарын 26-нд боллоо. 

Дугуй ширээний уулзалтаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал боловсролын салбарт хэрэгжүүлж буй Монгол-Британийн хамтын ажиллагаа, Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөр болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд оюутан солилцоо идэвхтэй өргөжиж байгааг онцлон, тэтгэлгийг нэмэгдүүлэхээр ярилцсан аж.

Мөн Британийн талаас англи хэлний сургалтыг үргэлжлүүлэн дэмжиж, Британийн Хилийн чанад дахь хөгжлийн тусламжийн шугамаар цахим платформд суурилсан англи хэлний сургалтыг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт нэвтрүүлэх, англи хэлний сургалтын хөтөлбөрүүдэд монгол суралцагчдыг хамрагдах бололцоог нэмэгдүүлэх, Монгол Улсын ЕБС-иудад хэрэгжүүлж буй англи хэлний сургалтын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна гэж Боловсролын яам мэдээлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *