Гүнээсээ хайрлая” 2025 оны усны шилдэг шийдлүүдийг тодруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.

0
481249458_605046709035083_9182546498533281899_n

“Гүнээсээ хайрлая” усны салбарын шагнал нь жил бүрийн “💦Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын усны нөөцийг хамгаалах, зүй зохистой, хэмнэлттэй ашиглах, бохирдохоос сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зорилгоор бодитой арга хэмжээг хэрэгжүүлж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ус ашиглагч аж ахуй нэгж байгууллага, усны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төсөл хөтөлбөр, судалгааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, ус хэрэглэгч иргэн, хувь хүнийг урамшуулах, дэмжих, алдаршуулах, олонд таниулах үйл ажиллагаа юм. Усны шилдэг нээлт хийсэн, нутагшуулсан, хэрэгжүүлсэн шийдлүүдийг таниулан сурталчилснаар усны хэрэглээний зөв дадал зуршлыг бий болгох, нийгэмд эергээр нөлөөлөх зорилготой.

“Гүнээсээ хайрлая” усны шилдэг шийдэл тодруулах 2025 оны шалгаруулалтад доорх гурван төрөлд нэр дэвшүүлэх шийдлүүдийг хүлээн авч байна.

Шагналын төрөл:

1. Шилдэг байгууллага (шилдэг техник технологи нэвтрүүлэгч)

Усны нөөцийг хамгаалах, хуримтлуулах, нөөцийг бохирдохоос сэргийлэх, бохирдлыг бууруулах, усны чанарыг сайжруулах, эргүүлэн ашиглах, дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, шинээр техник технологи зохион бүтээсэн, бүтээн байгуулалт хийсэн, усны нөөцийг зүй зохистой, хэмнэлтэй ашигласан нийгмийн хариуцлагатай бүх төрлийн байгууллагын төсөл;

2. Шилдэг иргэн (шилдэг техник технологи нэвтрүүлэгч)

Усны нөөцийг хамгаалах, хуримтлуулах, усны зөв зохистой хэрэглээг нэвтрүүлэх, усыг бохирдохоос хамгаалах зорилгоор өрхийн хэрэглээ болон нийгмийн хариуцлагын хүрээнд шинэ санал санаачилга гаргасан, зохион бүтээсэн, дэвшилтэд техник технологи ашиглан усаа цэвэрлэн эргүүлэн ашиглаж буй иргэн байх.

3. Шилдэг судалгаа (судлаач, судалгааны байгууллага)

Сүүлийн 3 жилийн хугацаанд гидрогеологийн зураглал, эрэл-хайгуул, газрын доорх усны орд шинээр нээн, нөөц тогтоосон, рашаан, термал ус болон ашигт малтмалын ордын гидрогеологи, газрын доорх усны мониторинг, чанар, загварчлалын судалгаанд шинэлэг арга аргачлал, стандарт, техник технологи нэвтрүүлсэн, эрдэм шинжилгээний бүтээл, ном туурвисан судлаач, судалгааны баг.

Шагналын сан: Шагналын төрөл тус бүрт цом, батламж, мөнгөн шагнал олгогдоно.

Хэрхэн оролцох:

Шалгаруулалтын журмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.water.gov.mn/гүнээсээ-хайрлая цахим хуудаснаас авч бүртгэлийн хуудсыг бөглөн шилдэг шийдэл, судалгааны ажлын мэдээлэл, дагалдах мэдээлэл, зураг, видео болон бусад холбогдох материалуудыг хавсаргана.

Бүртгэлийн хуудас: https://forms.office.com/r/c3pKERnitn

Хугацаа:

2025/02/27 -2025/03/14 – Материал хүлээн авах хугацаа (23:59 цаг хүртэл (GMT+8))

💧Дэлхийн усны өдөр” – Шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Холбогдох хаяг:

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны Газар – 51265528;

Гүнээсээ хайрлая аяныг хамтран зохион байгуулагч “Майнд Плас” ХХК – 70111358; 99040620

Цахим хуудас: https://www.water.gov.mn/гүнээсээ-хайрлая

Цахим шуудангийн хаяг: guneeseehairlaya@water.gov.mn

Гүнээсээ хайрлая аяны тухай:

Газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь сурталчлах “Гүнээсээ хайрлая” мэдээллийн аяныг “Оюу толгой” компани санаачлан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын гидрогеологи, геоэкологийн холбоо, Галба-Өөш Долоодын Говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар сургуультай хамтран гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Газрын доорх усны болон Монгол Улсын усны нөөцийн талаарх бодит мэдээлэл, усны хэрэглээний сайн туршлагуудыг мэргэжлийн байгууллагын судлаач, зөвлөхүүдтэй хамтран өөрсдийн цахим хуудас, хэвлэлийн төлөөллүүд, “Цэнхэр алт” нэгдсэн чуулган, Улаанбаатар марафон зэрэг арга хэмжээнүүд, бүтээлч залуусын дунд зохион байгуулсан феллов хөтөлбөр зэргээр дамжуулан олон нийтэд хүргэдэг.

💦Танд амжилт хүсье!

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *