Улаанбурхан өвчний 8 дахь тохиолдол батлагджээ

0
ХӨСҮТ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний найм дахь тохиолдол лабораториор батлагдсан талаар мэдээллээ.

Батлагдсан тохиолдлууд 2025 оны хоёрдугаар сарын 05-17-ны Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт, 2025 оны гуравдугаар сарын 03-04-ны өдрүүдэд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан, улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг товлолт вакцинд хамрагдах нас болоогүй хүүхэд өвдсөн байна.

Иймд 2025 оны хоёрдугаар сард ЧД-ийн Нэгдсэн эмнэлэг, гуравдугаар сард ЭХЭМҮТ-өөр үйлчлүүлж байсан товлолын вакцины бүрэн тундаа хамрагдаагүй, эсвэл вакцины нас /9 сар/ болоогүй хүүхдүүд ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд 08:30-17:30 цагт хандан үзлэгт орж, улаанбурханы эсрэг вакцинд ЯАРАЛТАЙ хамрагдана уу!
Тодруулах зүйлсээ 89016199, 75 103 100 тоот утсанд хандаж авна уу.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *