Хөгжлийн Банкны хэргийн гэм буруугийн шүүх хурал үргэлжилж байна
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилж байна. Тус хурлаар 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох гэм бурууг хэлэлцэнэ.
Шүүх хуралдаан өнөө өглөө эхэлсэн ч нэг шүүгдэгч, нэг хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг албадан ирүүлэхээр 13:30 цаг хүртэл түр хойшлуулаад байсан.
Ирц бүрдсэнээр шүүх хурал Улаанбаатар чуулгын байранд үргэлжилж байна.