ЦЕГ: Охид нэгнээ зодож, дарамталсан хэргийг мөрдөн шалгаж байгаа

0
ffaecbbb-250b-4122-b461-affde20e0877-1536x948

Цахим хуудаст өчигдөр /2025.03.06/ нэгэн иргэн дүүг нь өсвөр насны охидууд нийлж зодож, удаа дараа дарамталж, айлган сүрдүүлж, цахимаар мөн давхар сүрдүүлж байгаа талаар мэдээлж, цагдаагийн байгууллага шалгаж, хариуцлага тооцохыг хүссэн. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа эсэх талаар тодрууллаа.

Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр, тус хэрэгт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгаж ажиллагаа явуулж байгаа. Шалгалтын ажил үргэлжилж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй. Өмнө нь гаргасан гомдол мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл нээсэн гэлээ.

Хохирогч охины ар гэрийнхний цахим хуудаст бичсэн мэдээллээр, оны өмнө дүү нь зодуулж ирэхэд цагдаагийн байгууллагад хандсан. Өсвөр насны хүүхдүүд учир цагдаагийн байгууллагаас хорьж, байцасаан зүйл байхгүй. Эцэг, эхийг нь дуудахад очоогүй гэсэн. Биднээс болон дүүгээс маань уучлалт гуйгаагүй. Харин ч удаа дараа сүрдүүлж, гэрийнхэндээ болон цагдаад хэлбэл илүү хохирно шүү гэж сүрдүүлсэн талаар дүрс бичлэг болон чаттай нь нийтэлжээ.

Үе тэнгийнхнээ айлган сүрдүүлж, дээрэлхэж, дарамталдаг гэх охидууд нь хэсэг бүлгээрээ нийлдэг бөгөөд тус асуудал анхны удаа үүссэн зүйл биш байна. Үе тэнгийнхэндээ дарамтлуулсан олон тохиолдлоор цагдаагийн байгууллагад дахин баримттай хандана гэдгээ хохирогч охины ар гэрийнхэн мэдэгджээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *