Хавдар судлалын үндэсний төв энэ сарын 15, 22-ны өдрийн Бямба гарагт ажиллана
Засгийн газрын хоёрдугаар сарын 27-ны хуралдаанаар сар шинийн баярын амралтыг сунгаж, гуравдугаар сарын 3, 4, 5-ны өдөр амрах тогтоол гаргасан.
Иймд Хавдар судлалын үндэсний төвд 3-р сарын 3, 4, 5-ны өдөр үзлэгийн цаг авсан иргэдтэй эмнэлгийн цахим бүртгэгч нар холбогдож, үзлэгийн цагийг дахин товлож хуваарилна. Тус эмнэлэг гуравдугаар сарын 15, 22-ны өдрийн Бямба гарагт үзлэг хийж, ажлын цагийн хуваарийн дагуу ажиллах аж.