Ногоон автобусны шүүх: Өвчтэй байсан тул ямар автобус авч байгаагаа мэдэлгүй гарын үсэг зурсан болж таарав

0

“Ногоон автобус”-ны гэх хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хуралдаан болж, түр завсарласан бөгөөд өнөөдөр /2025.03.07/ үргэлжилж байна.


Өнөөдрийн хуралдааны эхэнд улсын яллагч нар Тэнүүл огоо ХХК-ийн холбогдох албан тушаалтнуудаас асуулт асуулаа.

Энэ үеэр улсын яллагч “Тэнүүн огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбатаас түүний гарын үсэг автобус худалдан авах гэрээ болон евро дизель автобусанд нэмэлт төхөөрөмж суурилуулан өөрчлөх боломжтой гэсэн албан бичгийн талаар тодрууллаа. Хариултад нь Ж.Эрдэнэбат яллагчийн асуултыг үгүйсгэсэнгүй. Харин “Би тухайн гэрээ хийгдэх үед өвчтэй байсан” гэж тайлбар тавилаа.

Талуудын асуулт, хариултыг хүргэе.

Улсын яллагч: Ж.Эрдэнэбат та Тэнүүн огоо ХХК-д ямар албан тушаалд хэдэн жил ажиллаж байгаа вэ?

“Тэнүүн огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат: Би Тэнүүн огоо ХХК-д 15 жил ажиллаж байна. Тус компанийн техник хариуцсан гүйцэтгэх захирлаар ажилладаг.

Улсын яллагч: 2923 оны хоёрдугаар сарын 6-ны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах тухай албан бичгийн хариу албан бичиг таны гарын үсэгтэй байна. Энэ албан бичгийн талаар мэдэх үү?

“Тэнүүн огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат: Миний нэр дээр бичгүүд ирдэг.

Улсын яллагч: Энэ албан бичиг нь Евро дизель хөдөлгүүрийн автобусыг нэмэлт төхөөрөмж суурилуулан өөрчлөх боломжтой гэсэн албан бичиг юм уу. Эсвэл евро 2 биш евро 5 дизель хөдөлгүүртэйг нийлүүлнэ гэсэн албан бичиг юм уу?

“Тэнүүн огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат: Евро 2 хөдөлгүүр дээр нэмэлт тоног төхөөрөмж суурилуулж евро стандарт шаардлага хангасан хөдөлгүүртэй автобус оруулж ирнэ.

Улсын яллагч: Та худалдан авах ажиллагааны газартай ямар хөдөлгүүртэй автобус оруулж ирэхээр тохиролцсон бэ?

“Тэнүүн огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат: Евро стандартын шаардлага хангасан автобус.

 Улсын яллагч: Шаардлага хангасан гэдэг нь Евро 5 гэсэн үг үү. Евро хоёр гэсэн үг үү. Тэрийгээ тодорхой хэлээд өгөөч?

“Тэнүүн огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат: Би евро стандартын шаардлага хангасан гэж тодорхойлоод байна. Тэр үед би өвчтэй байсан болохоор очиж гарын үсэг л зурсан.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *