Улаанбурхан өвчний дэгдэлт өвөл, хаврын улиралд өндөр байдаг тул шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-д хандаарай

0
улаан бурхан

Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний батлагдсан найман тохиолдол байна. Эдгээр найман тохиолдлыг насны ангиллаар нь авч үзвэл 5 сартайгаас 38 насны хүмүүс байна. Иймд тохиолдлын тоо нэмэгдэж байгаа энэ өдрүүдэд эл өвчнөөс урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийнх байгууллагаас анхааруулсаар байна.

Улаанбурхан өвчин нь амьсгалын замын эрхтнүүд болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, вирусын гаралтай, зөвхөн хүнээс хүнд халдварладаг өвчин юм.

Халдвар агаар дуслын замаар дамждаг бөгөөд өвөл, хаврын улиралд дэгдэлт өндөр, нууц хугацааны 3-5 хоногтоо вирус цусаар дамжина.

Товлолын дагуу вакцинд хамруулах, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ХӨСҮТ-ийн 89016199, 75 103 100 тоот утсанд хандаж авна уу

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *