Хөвсгөл нууранд хоёр иргэн живж, амь насаа алджээ

0

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 2 иргэн Хөвсгөлд нуурын мөсөн дээгүүр зорчиж явахдаа өрх хүү орон живж, амь насаа алджээ.

Тухайн хоёр иргэн нь Хатгал тосгоноос баруун хойд зүгт 60 км зайд орших Эх хар усны рашаан гэх газар Соната загварын машинтай явж байжээ. Уг ослын дуудлага 2025 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн 04.30 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу аврах багийн 18 албан хаагч, 4 автомашинтай ажиллаж 2 иргэний цогцсыг нуурын эргээс 200 метр, 10 метрийн усны гүнээс гаргасан аж.

Хөвсгөл нуурын мөсний зузаан машин техник явахад эрсдэлтэй, олон газруудад хар, цагаан хил гарсан байдалтай байгаа тул иргэд, малчид, тээвэрчид та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөд эрсдэл учруулах алхам хийхгүй байж баталгаат зам гүүрээр хөдөлгөөн үйлдэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *