Ой хээрийн түймэрт 18,880 га талбай өртөөд байгаа бөгөөд хохирлыг тогтоох боломжгүй байна

0
89ch9t_482021874_1079230990898793_1099953909042606538_n_x974

Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Баян-Уул, Хэнтий аймгийн Батширээт,
Баян-Овоо, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Архангай аймгийн Хайрхан суманд өчигдөр
буюу 2025 оны гуравдугаар сарын 8-нд нийт 11 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ.
Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Чойбалсан суманд гарсан таван хээрийн
түймрийг бүрэн унтраасан бол Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-
Овоо, Батширээт суманд гарсан хээрийн гал түймэр, Архангай аймгийн Хайрхан суманд гарсан
ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Мөн Хэнтий аймгийн Батширээт, Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан хээрийн гал түймрийг
цурманд оруулаад байна.

Гал түймэрт урьдчилсан байдлаар айлын гэр, малын хашаа саравч, 18,880 га талбай өртөөд
байгаа бөгөөд унтраахаар ажиллаж буй түймрийн хохирлыг тогтоох боломжгүй байна.
Түймрийн голомтод онцгой байдлын байгууллага, хилийн цэрэг, орон нутгийн нийт 375 хүн, 60
автомашинтайгаар ажиллаж байгаа юм.
Иймд иргэд та бүхэн хаврын хуурайшилттай өдрүүдэд цогтой үнс нурмыг зориулалтын саванд
хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн
бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *