Чехийн “Кostelecke uzeniny” үйлдвэрт 200 монгол хүн ажиллаж байна

0

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНЧУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд манай улсын бизнес эрхлэгчид тус улсын “Кostelecke uzeniny” үйлдвэрийн үйл ажиллагааг үзэж сонирхлоо. 

Тус үйлдвэр 500 гаруй ажилтан ажилладгаас 200 нь монголчууд аж. Монгол ажилтнууд маань уг үйлдвэрийн бүхий л дамжлага дээр ажиллахаас гадна удирдан, зохион байгуулах ажлыг ч хийж гүйцэтгэдэг аж.

108 жилийн түүхтэй мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Кostelecke uzeniny” нь хоногт 150 тонн мах боловсруулах хүчин чадалтай. Үхэр, гахайн махаар 800-гаад нэр төрлийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлийн 50 орчим хувийг дангаараа хангадаг хамгийн том үйлдвэр юм гэж МҮХАҮТ-аас мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *