38 настай автобусны жолооч ажлаа хийж байхдаа цус харваж, амиа алджээ

Нийтийн тээврийн жолооч ажил үүргээ гүйцэтгэж, зорчигч тээвэрлэж явж байхдаа цус харваж, амиа
алджээ.
Тодруулбал, Өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны 19:00 цагт “Зорчиг тээвэр-1” ОНОААТУГ-ын
жолооч 38 настай эрэгтэй БЗД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автобусны бүхээгтээ амиа
алджээ.
Нийтийн тээврийн камерын хяналтанд жолоочийн бие хэвийн бус харагдсан тул хөдөлгөөнөө зогсоох чиглэл өгсөн. Улмаар жолооч хөдөлгөөнгүй болсон тул цагдаагийн байгууллагад хандсан байна.
Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.