Сэрэмжлүүлэг: Төлбөрөө төлөлгүй зугтсан иргэнийг шалгаж байна
Цахим орчинд “Үйлчилгээний газарт хоолны мөнгөө ч төлөхгүй ийм хүмүүсээс болгоомжлоорой” гэх гарчигтай видео мэдээлэл нийтлэгдсэний дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна.
Тодруулбал, гуравдугаар 11-ний өдөр нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий ресторанд уг хэрэг болжээ. Тухайн ресторанд үйлчлүүлсэн иргэд төлбөр тооцоо хийгээгүй гэх үйлдэлд нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна.
Иймд иргэд, та бүхэн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх үедээ үйлчилгээний болон дарааллын журмыг зөрчихгүй, биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, хууль тогтоомжийг даган мөрдөж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.