ХӨСҮТ: Улаанбурхан, менингококкын халдвар нэмэгдэж байна

ХӨСҮТ-өөс улаанбурхан болон менингококкын өвчний нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тодруулбал, ХӨСҮТ-д улаанбурхан өвчний 18 тохиолдол бүртгэгдсэн байна. Түүнчлэн, өнгөрсөн долоо хоногт менингококкын нэг тохиолдол ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаад батлагджээ. Хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Түүнчлэн Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэх хандлага өндөр байгааг дараах байдлаар сэрэмжлүүллээ.ХӨСҮТ-ийн гүйцэтгэх захирал Э.Анхбаяр “Хөдөө орон нутгаас буюу Өмнөговь аймагт улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдээд эхэллээ. Өмнө нь мэдээлж байсан Чингэлтэй дүүргийн тохиолдлын давхар судлалынхаа тандалтуудаа хийгээд вакцин, хими, сэргийлжүүлэлтээ хийгээд дууссан. Одоо тэндээс бүртгэгдсэн хүүхдүүдийн биеийн байдал тогтвортой байгаа. Сургуулиуд дээр Цагаан сарын золголт их хийсэнтэй холбоотойггор улаанбурхны хавьтлуудын ХӨСҮТ-д ирэх тохиолдол нэмэгдэж байна. Тухайлбал, 23 болон Эхлэл сургуулиас ирж байгаа сэжигтэй тохиолдлууд лабораториор баталгаажиж байна. Иймд эцэг, эхчүүд болон ард иргэд Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс гаргаж байгаа зөвлөгөө, зөвлөмжүүдийг сайн дагаж мөрдөөрэй. Улаанбурхан өвчнөөр өвдөж буй хүмүүсийг нас бүлгээр нь харвал бага насны болон вакциныхаа I, II тунгаас хоцорсон хүүхдүүд байна. Иймд эцэг, эхчүүд хүүхдийнхээ вакцин хийлгэсэн эсэхийг нягтлах, ямар нэгэн шалтгаанаар вакцинаас хоцорсон нөхөн дархлаажуулалтад хамруулаарайХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа: Бусад улс оронд улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилсэн хэвээрээ байгаа. Гуравдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар 58 улс оронд улаанбурхан өвчний дэгдэлт бүртгэгдэж байна. Улаанбурхан бүртгэгдэж байгаа маш өндөр бүртгэгдэж байгаа 10 улс оронд монголчуудын олноороо зорчдог Вьетнам, Тайланд улс орсон хэвээрээ байна. Мөн манай хөрш ОХУ-д улаанбурхан өвчний тохиолдол олон бүртгэгдэж байгаа гэдгийг ДЭМБ-аас мэдээлж байгаа. Тиймээс иргэд эдгээр улсуудаар аялах зорчихдоо хариуцлагатай байж эрүүл мэндээ хамгаалаарай” гэлээ.