С.ЧИНЗОРИГ САЙД ХЭНТИЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАНТАЙ УУЛЗЛАА

0

Төрийн хэмнэлтийн хуулиар төсөв танагдсан нь Зоонозын төв халдварт өвчний голомтоо хянаж ажиллах боломжийг хумиж байна. Томилолтын мөнгө,  шатахууны  зардлаа олгож чадахгүйд хүрч буйг анхаарч өгнө үү.
-Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуульд сүрьеэгийн тусламж үйлчгээний талаар тусгах шаардлагатай.
-Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа лабораторийн тоног төхөөрөмжид ашиглаж буй оношлууруудын үнэ ам.долларын ханштай холбоотой өссөн ч төсөв нэмэгдээгүй нь хүндрэл учруулж байна.
-Хөдөөгийн эрүүл мэндийн салбарт боловсон хүчний хомсдол нүүрлэж, ялангуяа сувилагчааар ажилллах хүн олдохоо больсон.
-Хөдөөгийн иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөггүй нь сумын ЭМТ-ийн санхүүжилтэд нөлөөлж байна.
-Эмнэлгийн үйлчлэгч, жолооч зэрэг туслах ажилтнуудыг гурван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох журамд хамруулж өгнө үү.
-Эрүүл мэндийн салбарыг цахимжуулахад юуны түрүүнд сумдын интернэтийн хурд, компьютерын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Өрх, сумдын эмнэлгийн интеграцийг хийж дуусахад серверийн хүчин чадлыг сайжруулахгүй бол гацах доголдох зэргээр асуудал үүснэ.
-Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг сайжруулахдаа эмч, ажиллагсдын аюулгүй байдлыг хамгаалах тал дээр анхаарч хуульд тусгаж өгнө үү.
-Эмийн салбарт онцгой бодлого хэрэгжүүлж чанар, үнийн өсөлтөд хяналт тавих шаардлага байна.
-Эрүүл мэндийн даатгалын суурь тарифыг инфляцитай уялдуулж нэмэхгүй бол эмнэлгийн тусламж үйлчилгээний үнэлгээ өсөхгүй байна хэмээсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *