Боловсролын яамнаас Дундговь, Өмнөговийн Засаг дарга нарын сургалт хязгаарласныг шүүмжлэв

0

Сүүлийн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотоос 12, Дундговь аймгаас найм, Өмнөговь аймгаас 4 тохиолдол тус тус батлагдаж, нийт улаанбурхны лабораториор батлагдсан 51 тохиолдол, сэжигтэй 11 тохиолдол бүртгэгдээд буй.

Үүнтэй холбоотойгоор Дундговь, Өмнөговь аймгийн Засаг дарга нар тушаал гаргаж, цэцэрлэг, сургууль, өдөр өнжүүлэх төвийн сургалтыг цахимд шилжүүлсэн. Тэгвэл Боловсролын яамны зүгээс үүнийг хууль тогтоомж зөрчсөн гэж үзлээ.

Тухайлбал, “Дундговь, Өмнөговь аймгийн Засаг дарга нар Боловсролын ерөнхий хуулийг хэрэгжүүлэхгүй, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан санал хүргүүлэхгүйгээр хичээл, сургалтын үйл ажиллагааг хязгаарлаж, танхимын бус хэлбэрт шилжүүлж холбогдох хууль тогтоомж зөрчжээ” гэв.

Харин Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун “Эрүүл мэндийн газраас ноцтой гэж санал гаргаад, онцгой комисс хуралдаж шийдээд Засаг даргын захирамж гаргасан. Өчигдөр хоёр тохиолдол батлагдсан, өнөөдөр зургаан тохиолдол, дахиад найман сэжигтэй тохиолдол илэрсэн тул ХӨСҮТ-д сорьцыг нь хүргүүлээд байна. Хичээл карантинлаагүй, цахимд шилжүүлсэн байгаа. Бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг тэргүүнд тавина” хэмээсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *