Гэмт хэргийн шинжтэй 69 гомдол, мэдээллийг шалгав

0
атг

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 03 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 69 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 37 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 907 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 23 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 874 хэрэг шалгагдаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *