АТГ-ын даргад З.Дашдавааг улируулан томилно

0

Ирэх даваа гарагт нээлтээ хийх УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганаар олон нийтийн анхаарлын төвд байгаа хэд, хэдэн томилогоог хэлэлцэх юм. 

Тухайлбал, АТГ-ын дарга З.Дашдаваа болон Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлнө. Үүнтэй холбогдуулан Б.Жаргалсайханы халааг хэн авах, З.Дашдаваагийн оронд хэнийг томилох вэ гэдэг асуудал сөхөгдөж, зарим хэвлэл ч хөндөөд эхэлжээ.

Тэгвэл АТГ-ын даргад З.Дашдавааг улируулан томилох магадлал өндөр байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. Түүнийг өнгөрсөн хугацаанд АТГ-т шинэчлэл өөрчлөлтийг хийж, сайн удирдсан, өмнөх АТГ-ын дарга нараас хавь илүү ажилласан гэж дүгнэж байгаа аж. 

Тэгээд ч 2020 онд Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж, АТГ-ын даргыг нэг удаа улируулан томилж болохоор болсон. Уг хуулийн 21.4-т “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг нэг удаа улируулан томилж болно” гэж заасан байдаг. Эндээс харахад АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилж болохгүй гэх газаргүй юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *