Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоом хүний хөдөлмөрлөж олсон бүхнийг нэг шөнийн дотор үгүй хийж байна

0
hNyhVohKvzjqqHaJDn2F


Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал “Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдийн банкны дансыг царцааж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно” хэмээн мэдэгдээд буй. 

Тэрбээр “Цахим мөрийтэй, бооцоот тоглоом хүний хөдөлмөрлөж олсон бүхнийг нэг шөнийн дотор үгүй хийж, итгэлийг нь хулгайлж, гэр бүлээс нь эхлээд хайртай бүхнийг нь булааж байна.

Тиймээс иргэдийнхээ зовлонгоор завшдаг энэ хар сүлжээг бүрэн таслан зогсоохын тулд хууль эрх зүй, бодлогын түвшинд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажлын хэсэг зогсолтгүй ажилласаар байна. Энэ долоо хоногт УИХ-д холбогдох хуулийн өөрчлөлтийг өргөн мэдүүлнэ” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *