Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрөг байна

0


Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2024 оны 4-р улиралд улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.67 сая төгрөг, голч цалин 2.23 сая төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс дундаж цалин 436.6 мянган төгрөгөөр, голч цалин 448 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.

Нийгмийн даатгал төлөгчдийн тоо өсөв
2024 оны 4-р улиралд 52.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 787.4 мянган ажиллагч Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлжээ.
ААНБ-ын тоо 1.6 мянгаар, ажиллагчдын тоо 16.3 мянгаар нэмэгдсэн байна.
Салбаруудын ажиллагчдын тоо
Боловсролын салбар – 116.2 мянга
Бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ – 110.9 мянга
Төрийн удирдлага, батлан хамгаалах, нийгмийн хамгаалал – 81.9 мянга
Боловсруулах үйлдвэрлэл – 72 мянга
Барилгын салбар – 49.9 мянга
Эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбар – 49.5 мянга
Тээвэр, агуулахын салбар – 49.2 мянга
Уул уурхай, олборлолт – 46.5 мянга
Санхүү, даатгалын салбар – 30.1 мянга
Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйлчилгээ – 27.9 мянга
Салбаруудын дундаж цалин
Уул уурхай, олборлолт – 5.4 сая төгрөг (улсын дунджаас 2 дахин их)
Зочид буудал, нийтийн хоол – 1.7 сая төгрөг (улсын дунджаас 1.6 дахин бага)
Цалингийн өөрчлөлт (2023 оны мөн үетэй харьцуулахад)
Олон улсын байгууллага, уул уурхайн салбар – 2.3-8.4%-иар буурсан
Бусад салбар – 8.9-27.7%-иар нэмэгдсэн
Ус хангамж, бохир ус, хог хаягдал, өрхийн үйл ажиллагаа – 20.2-27.7%-иар нэмэгдсэн
Цалингийн түвшингийн хуваарилалт
2-3 сая төгрөгийн цалинтай ажиллагчид – 25.8% (хамгийн өндөр хувийг эзэлж байна)
550 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид – 2.4% (хамгийн бага хувийг эзэлж байна)
3.5 сая төгрөгөөс дээш цалинтай ажиллагчдын хувь – 8.1 нэгж хувиар өссөн
550 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагчдын хувь – 7.8 нэгж хувиар буурсан
Бүс нутгийн цалингийн харьцуулалт
Улаанбаатар хот – 2.8 сая төгрөг (улсын дунджаас 83.8 мянгаар их)
Баруун бүс – 2.2 сая төгрөг (улсын дунджаас 477.6 мянгаар бага)
Байгууллагын төрлөөр дундаж цалин
Төрийн өмчит үйлдвэрийн газар – 3.2 сая төгрөг
Хувьцаат компани – 3 сая төгрөг
Төсөвт байгууллага – 2.7 сая төгрөг
Эрэгтэй, эмэгтэй ажилчдын дундаж цалингийн харьцуулалт
Эрэгтэйчүүдийн дундаж цалин – 2.9 сая төгрөг
Эмэгтэйчүүдийн дундаж цалин – 2.4 сая төгрөг
Цалингийн хүйсийн зөрүү – 2.7 нэгж хувиар буурсан
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *