“Бие даан нэр дэвшигч 801 хүнээр гарын үсэг зуруулах заалт нь Үндсэн хууль зөрчиж байна” гэснийг хүлээн зөвшөөрлөө

0
songuuli

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Цэцийн 2025 оны нэгдүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.

Уг дүгнэлт нь УИХ-ийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Бие даан нэр дэвшүүлэгч нь СЕХ-ноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна” гэж заасан нь Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, 2 дахь хэсэгт “Хүнийг … үзэл бодол … -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад … сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *