УИХ-ын гишүүн М.Ганхүлэг эхнэрээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажилд оруулжээ

0

Засгийн газарт хамтарсан гэх үндэслэлээр МАН, АН, ХҮН намын гишүүдийг яам, тамгын газар, агентлаг, дипломат алба зэрэг бүхий л шатанд албан тушаалд томилох үйл явц үргэлжилсээр байна.

Тухайлбал, төрийн өмчит компаниудад менежерийн орон тоог шинээр бий болгож, МАН, АН, ХҮН намын гишүүдийг томилж байгаа. “Эрдэнэт” үйлдвэрт л гэхэд хяналт хариуцсан менежерээр Өвөрхангай аймгийн АН-ын дарга асан И.Мөнхжаргалыг томилсон.  Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ч мөн менежерийн шинэ гурван орон тоог  бий болгож  МАН-аас “ТV8” телевиз, Сэрүүлэг сониныг үүсгэн байгуулагч, сэтгүүлч С.Баярмөнхийг, АН-аас Ховд аймгийн АН-ын гишүүн Н.Пунцагийг, ХҮН намаас өөр нэг хүнийг томилоод байгаа юм. 

“Эрдэнэс Тавантолгой”-д хэзээнээсээ улс төрийн томилгоо хийгддэг бөгөөд саяхан л гэхэд УИХ-ын гишүүн М.Ганхүлэгийн эхнэр тус компанийн Эрсдэлийн хэлтэст мэргэжилтнээр ажилд оржээ.

Мөн тус компанийн Хүний нөөцийн албаны даргаар УИХ-ын гишүүн Ц.Идэрбаттай холбоотой хүн ажилладаг байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат тус албан тушаалд ажилд оруулсан байж болзошгүй аж. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *