Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамнаас визтэй холбоотой мэдээлэл нийтэлжээ

Монгол Улсад суугаа Америк Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас визтэй холбоотой мэдээллийг хүргэлээ.
Тус ЭСЯ-наас “АНУ-ын виз хянах үйл явц виз олгогдсоноор дуусдаггүй. Бид виз эзэмшигчдийг АНУ-ын бүх хууль тогтоомж, цагаачлалын дүрэм журмыг мөрдөж байгаа эсэхийг үргэлжлүүлэн хянадаг бөгөөд дагаж мөрдөөгүй тохиолдолд визийг нь хүчингүй болгож, албадан гаргах болно” гэжээ. Иймд АНУ-д түр хугацаагаар зорчиж буй болон суралцаж, ажиллаж амьдарч буй иргэд тус улсын хууль тогтоомжийг чандлан мөрдөнө үү гэж Монгол Улсад суугаа АНУ-ын ЭСЯ-наас мэдээллээ.