Шүүхээс ЯЛ СОНСООД буй Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Ланд-300 машин авч унах ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ!!

Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчид компаниудыг үр ашигтай байлгах зорилгоор 43-р тогтоол гаргаж, улмаар “Төрийн хэмнэлтийн тухай” хуулийг санаачлан УИХ-аар батлуулсан. Энэ хүрээнд аймаг, сум, нийслэлийн удирдлагуудыг том оврын жийп унахыг хориглосон. Тэдний унаж хэрэглэж байсан автомашиныг хурааж, Засгийн газрын авто баазад журамласан. Хууль тогтоох байгууллагаас мянга сайн хууль батлаад дунд үеийн “өлөн дарга” нарын шуналыг давж чадахгүй байна.
Төрийн хуулийг тас хэрчиж, Засгийн тогтоолыг урж тасчин байж Говь-Алтай аймгийн ИТХ-ын удирдлагууд 240 сая төгрөгөөр 2025 онд үйлдвэрлэгдсэн туулах чадвар сайтай Ланд-300 авч унах тендер зарлажээ.
Сонирхуулахад Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга, Цогт сумаас сонгогдсон төлөөлөгч Л.Насанбуян нь тус сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Сүхбаатар, тамгын газрын дарга Д.Цогзолмаа, сумын төрийн сангийн дарга Н.Мөнхцэцэг, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрхэмбаяр, аймгийн соёлын газрын ажилтан Ц.Баасанжав, Баянтоорой тосгоны төсвийн нягтлан Ц.Алтанзагас нартай хамтран үгсэн хуйвалдаж төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, үлийн цагаан оготно устгах төсвийн хөрөнгийг “завшсан”, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагчаар татагдан шүүгдэж, улмаар гурван жилийн ял сонсоод буй нэгэн.
Эх сурвалж : Улстөрч.мн