О.Алтангэрэл: ₮9.3 тэрбумын талаар намайг хэлэхээс өмнө хэвлэлээр цацагдчихсан

0

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Хэргийн материал задалбал өөрөө гэмт хэрэг шүү дээ. Монгол Улсын Хууль зүйн сайд хүн хууль зөрчихгүй. Хамгийн анх цагдаагийн байгууллагаас олон нийтэд хандаж мэдээлэл өгсөн. Болсон хэрэг явдлын талаар мэдээлэл өгөхөд “Өөр хэрэг тохоод байгаа юм биш үү, мөрийтэй тоглоом гээд юу яриад байна вэ” гээд олон нийтийн зүгээс асуудал гарч ирсэн. Яамны эрх зүйн тухай хуулиар сайдын хувьд өөрийн удирддаг агентлагийн үйл ажиллагаа хүний эрх зөрчөөд байна уу, үнэхээр хүн дээр хэрэг тохоод байна уу гэдгийг шалгах, нягтлах нь миний үүрэг. Цагдаагийн байгууллагад асуудлыг тавиад “Та нар хүнийг өөр зүйл ангиар эрүүдэн шүүж байгаа асуудал байгаа юм уу” гэдэг асуултыг тавьж байгаа юм. 

Гэтэл цагдаагийн байгууллага “Үгүй. Бид хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргүүдэд шалгаж байна” гэсэн. Энэ бол нууц зүйл биш. Хүнийг ямар хэрэгт шалгаж байна вэ гэдгийг бүгд л мэдээлж байгаа шүү дээ. Харин хэрэг дотор ямар баримт байна, ямар ажиллагаа явав гэдгийг нь мөрдөгчөөс юм уу прокуророос өөр субъект, сайд уншаад тэрийгээ яриад явж болохгүй. Тийм эрх ч байхгүй. Үзүүлсэн хүн ч хариуцлага хүлээнэ. Үзсэн бол би ч хариуцлага хүлээнэ. Хэргийг тэгж үзэж болдоггүй. Тэгэхээр олон нийтээс гарч байгаа шүүмжлэлийг Хууль зүйн сайд хүний хувьд яаж нягтлах уу. Лавлах нь миний үүрэг. Тиймээс та нар прокуророос зөвшөөрөл аваад олон нийтэд мэдээлэл өгөөд цагдаагийн байгууллага гуравдугаар сарын 19-ний өдөр олон нийтэд мэдээлэл өгсөн. Хууль бус мөрийтэй тоглоом шалгах үндэслэлээр шалгаж байна. Ийм зүйл ангиудаар шалгаж байна. Шалгалтын үйл ажиллагаа ингэж явсан гээд зөвшөөрлийнхөө дагуу танилцуулж байгаа юм.

Цагдаагийн байгууллага мэдээлэл хийсэн болохоор би засгийн хурал дээр мэдээлэл хийх үеэрээ хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж болохгүй учраас хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаагүй юм байна. Хууль бус аар мөрийтэй тоглоом тоглох гэмт хэрэгт шалгаж байна гэж хэлж байгаа юм. Энэ бол тухайн хэргийг шалгаж байгаа нь үнэн байна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд нягталчхаад хэлж байгаа юм. 

Хуулиудаар эрх, үүрэг нь байгаа. Дээрээс нь прокурорын зөвшөөрөлтэй. Хэчнээн удаагийн ямар гүйлгээ хийсэн гэдэг нарийн мэдээллүүдийг цагдаагийн байгууллага прокуророос зөвшөөрөл аваад олон нийтэд мэдээлэх ёстой. Тэр үүргийнхээ дагуу цагдаагийн байгууллага олон нийтэд мэдээлэл түгээгээд явж байгаа. Залуус ямар хэргээр шалгагдаж байна вэ гэдгийг л би ярьсан. ₮9.3 тэрбум гэдэг чинь намайг мэдээлэл өгөхөөс өмнөх өдөр нь яваад эхэлчихсэн тоо шүү дээ. Зарим сайт хэвлэл мэдээллээр яваад эхэлчихсэн тоо. Дээрээс цагдаагийн байгууллага прокуророос зөвшөөрөл авахдаа хувь хүний нууцтай холбоотойгоос бусад зүйл дээр мэдээлэл өгөх зөвшөөрөл аваад тэр мэдээллийг нь танилцуулсан учраас энэ нь хэргийн нууц биш. 

Ямар хүн авсан, хэчнээн удаа тоглосон юм, хэн гэдэг хүн холбоотой юм, хаана болсон юм гээд яривал өөр хэрэг. Цагдаагийн байгууллага хоёр прокурорын зөвшөөрөлтэй. Энэ хүрээнд мэдээллээ өгч байна. Хууль зүйн сайд байтугай ямар ч хүн хэргийн материал, мөрдөн шалгах ажиллагааны нууц ярьж болохгүй. 

Нэгдүгээрт, прокуророос зөвшөөрөл авсан тохиолдолд ярина.

Хоёрдугаарт, цагдаагийн байгууллагыг би үнэн ажлаа хийж байна уу, хүний эрх зөрчиж байна уу гэдгийг би өөр яаж шалгах юм. Олон нийтэд бухимдаад байхад би шалгаж үзсэн гэдгээ яаж хэлэх юм. Тэгэхээр бүх хууль тогтоомжийн дагуу шалгаж үзээд тайлбар хийсэн.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *