Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Дэлхийн усны өдрийг “Цэнхэр алт” Усны үндэсний 2-р чуулганыг зохион байгууллаа

0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Дэлхийн усны өдрийг “Цэнхэр алт” Усны үндэсний 2-р чуулганыг “МӨСТӨЛ, МӨСӨН ГОЛОО ХАМГААЛЪЯ” уриан дор Усны салбарын төр болон хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл бүхий 1200 гаруй хүний оролцоотой амжилттай зохион байгуулж байна.

Чуулганаар Монгол орны уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход усны нөөцийн нэгдсэн менежментийн тулгамдаж буй асуудал, усны нөөцийн жигд хуваарилалтыг шийдвэрлэх арга зам, монгол орны мөстөл, мөсөн гол, цэвдгийн төлөв байдал, хайлалт, өөрчлөлт, ирээдүйн хандлага болон усны салбар дахь төр хувийн хэвшлил, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа,  цаашдын зорилтыг тодорхойлон хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганд хэлсэн үгэндээ уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын нөлөөгөөр хуурайшилтын давтамж нэмэгдэж, дэлхийн цэнгэг усны нөөцийн 70 хувийг бүрдүүлдэг мөстөл, мөсөн гол хайлж, цэвдгийн алдрал эрчимжиж байгаа нь тогтвортой хөгжлийн зорилтод томоохон эрсдэл учруулж, ундны усны хүртээмж буурч, дэлхийн 3.6 тэрбум хүн усны хомсдолд өртөөд байгааг онцолсон.

Цаашид энэ тоо 2050 он гэхэд 5 тэрбумд хүрч, дэлхийн хүн амын 40% нь цэвэр усны дутагдалд орох эрсдэлтэй байгааг судлагааны дүн мэдээ харуулж байна.

Усгүйгээр хүн төрөлхтөн, ан амьтан, байгаль дэлхий дээр оршин тогтнох боломжгүй бөгөөд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын нөлөөгөөр хуурайшилтын давтамж нэмэгдэж, гол горхи, нуур, булаг шанд ширгэж, мөстөл, мөсөн голууд хайлж байгаа энэ цаг үед усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, хуримтлуулах асуудалд онцгой анхаарал хандуулсан нээлттэй, бодит үр дүнд хүрэхэд чиглэсэн, гарц шийдлүүдийг хэлэлцсэн чуулган боллоо хэмээн дүгнэж байна.

Чуулганаас усны хууль эрхзүй, засаглалыг сайжруулах, усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, хур тунадас, гадаргын усыг хуримтлуулан, ус хангажмийн хүртээмжийг сайжруулах, экосистемийн таатай нөхцлийг бүрдүүлэх “НЭГ НУУР, НЭГ СУМ-333 нуур”, “Дусал бүр” санаачлагыг улсын хэмжээнд хэрэгжүүлэн, санхүүжилтийн арга механизмыг тодорхойлж, хувийн хэвшлийг харилцан ашигтай хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх, хүний нөөцийг нэмэгдүүлэх, олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлүүдээр хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлон нэгдсэн зөвлөмжийг гаргалаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *