Б.Алтантуяа: Үнэхээр хэрэгтэй байдаг бол элэг, бөөрийг нь өгье. Түмэнд буян болъё гэж бид зөвшөөрсөн

П.Батчулуун эмчид холбогдох хэргийн талаар талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.
Талийгаачийн ээж Б.Алтантуяа, Донор болгоё гэхэд эхэндээ ах, дүү нар нь дургүй байсан. Үнэхээр хэрэгтэй байдаг бол элэг, бөөрийг нь өгье. Түмэнд буян болъё. Бидэнтэй адил сандарч тэвдсэн хүмүүс байгаа л байх. Та тэгж бодож байвал эмч таныг дагая гэж бид донор болохыг зөвшөөрсөн.
Бид элэг, бөөрийг нь өгье гэсэн хариу өгсөн. Түүнээс хөлийн судас, шөрмөс, тойг давхар авна гэсэн бол бид нар зөвшөөрөл өгч гарын үсэг зурахгүй байсан. Хүүхдээ донор болгохгүй байсан.
Хэрэв судас, шөрмөсийг нь авъя гэсэн бол өгөхгүй л байсан. Цөсийг элэгтэй нь цуг авъя гэж хэлээгүй. “Уучлаарай, нэг юм хүсье. Элэг, бөөр дээр нэмээд ганц хоёр судас авч магадгүй шүү” гэсэн өөр юм хэлээгүй.
Би энэ эмчийг насаараа ард түмнийхээ төлөө ажиллаж байсныг ойлгож л байна. Энэ хүнийг шоронд хийлгэх гэж яваагүй шүү дээ. Яагаад илүү эрхтэнийг нь авсан юм бэ. Яаж шийдэхийг хууль шүүх л мэднэ, би мэдэхгүй.
Энэ асуудлыг битгий дахин дахин сөхөөд байгаач гэж хүсмээр байна.