ТЦА: Цахилгааны масс гарсны улмаас өвс ачсан ачааны машин шатсан. Хүний амь эрсдээгүй, бусад автомашин галд өртөөгүй

0

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Авто худалдааны цогцолбор”-ын ойролцоо олон тооны машин шатсан ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулга, мэдээлэл өглөө. Тус газраас,

Шуурхай дуудлага хүлээн авах тусгай дугаарын утсанд энэ оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 14:39 минутад “Машин шатаж байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Сонгинохайрхан дүүргийн 32 хороо Авто худалдааны төв орох замд өвс ачиж явсан Ниссан кондор маркийн тээврийн хэрэгсэлд урьдчилсан байдлаар цахилгааны масс гарсны улмаас тээвэрлэж явсан өвс шатсаныг Гал унтраах 26-р анги 3 тээврийн хэрэгсэл 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж унтраасан байна. Тухайн хэргийн улмаас хүн бэртэж гэмтээгүй, өөр бусад тээврийн хэрэгсэл шатаагүй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *