Д. Цогбаатар: Миний дээд талын албан тушаалтан болох Янгугийн Сод-Эрдэнэ нарын хүмүүс хариуцлага хүлээгээгүй болохоор би шүүхэд гомдол гаргана

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах нөхцөл үүсээд буй.
Тодруулбал, Д. Цогтбаатар нь 2016-2020 оны хугацаад Хөгжлийн Банкны хэлтсийн
захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон
хэрэгт холбогдсон. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны
долдугаар сард түүний энэ үйлдэлд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, 20
сая төгрөгөөр торгох шийтгэл оноосон. Хяналтын шатны шүүхээс Д.Цогтбаатарт холбогдох
хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Хяналтын шатны шүүх ийнхүү шийдвэрлэснээр Д.Цогтбаатар гишүүнийг эгүүлэн татах нөхцөл
бүрдэж буй. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9.1.5 дахь хэсэгт “Гишүүн гэмт хэрэг
үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээ тогтоогдсон бол бүрэн
эрх нь хугацаанаас өмнө дуусгавар болно” хэмээн заасан байдаг.
Шүүхийн шийдвэр хэдийн гарч, хэргийн холбогдогч шүүхийн тогтоолыг гардан авсан ч өнөөг хэр
УИХ энэ асуудлыг шийдэж чадаагүй байна.
Харин Д.Цогтбаатар гишүүн уг асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр “Би Хөгжлийн Банканд тухайн буруутгагдаад байгаа албан тушаалд нэг жил гаруй
ажилласан. Иргэн Даваагийн Цогтбаатар, УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар аль нь Үндсэн
хууль зөрчөөгүй.
Хөгжлийн Банкны гэдэг хэрэгтэй холбогдуулаад ярихад, миний дээд талын албан тушаалтан
Янгугийн Сод-Эрдэнэ, Г.Дөлгөөн нар ямар хариуцлага хүлээгээгүй. Мөн О.Батбаатар гэдэг хүн
цагаадсан. Миний дээр байсан албан тушаалтнуудад нөхцөл байдал өөрөөр үйлчилсэн.
Тиймээс Улсын Дээд Шүүхээс гарсан бичгийг очиж аваад шүүхэд гомдол гаргахаар бэлдэж
байгаа. Түүнээс биш шүүхийн тогтоолыг очиж авснаар надад холбогдох хэргийг хүлээн
зөвшөөрсөн гэсэн үг биш юм.
Үндсэн хуульд улсын их хурлын гишүүн гэж хэн бэ гэдгийг тодорхой заагаад өгчихсөн байгаа.
УИХ-ын гишүүг эгүүлэн татах асуудлыг ч зааж өгсөн. Үндсэн хуулийг Үндсэн Хуулийн Цэц л
тайлбарлана. Бусад хуулийг УДШ тайлбарлана. Түүнээс биш дуртай нэг хуульч, сэтгүүлч хуулийг
өөртөө ашигтай байдлаар тайлбарлах эрхгүй” гэв.