О.БААСАНХҮҮ: ЯАГААД БИ ЦЕГ -ЫН ДАРГА БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ

МАХН-ын угшилтай О.Баасанхүү өнөөдөр өөрийн нүүр хуудсаар дамжуулан өөрийгөө ЦЕГ-
ын дарга хийх хэмжээний хүн гэж мэдэгдлээ. Ингэж өөрийгөө “дөвийлгөж” байгаа
шалтгаанаа АН эрх баригч МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулсан. Гэтэл АН-аас
томилогдсон хууль зүйн сайд О.Алтангэрэл хангалтгүй ажиллаж байгаа учир намынхаа нэр
хүндийг унагахгүй гэвэл “Намайг ЦЕГ-ын даргаар тавь” гэж ярьсан юм.
Мөн тэрээр Хууль зүйн салбар унавал АН-ын нэр хүнд унана, харин Хууль сайн салбар
унавал АН-ын нэр хүнд өснө. Тийм учраас АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн
бичгийн хувьд өөрийг АН-ын гишүүд дэмжинэ гэж үзэж байгаа аж.
О.Баасанхүүгийн хувьд 2024 оны сонгуульд өвдөг шороодсоноос хойш АН-д нарийн бичиг
албан тушаалтай ажиллаж байгаа ч энэ албан тушаал түүнд чамлагдаж эхлэв бололтой.
Авлигын загалмайлсан эцэг гэгддэг цагаан захтануудтай ойр явсан О.Баасанхүүд ард түмэн
дүнгээ тавьсан ч, өөрийгөө түмэнд хэрэгтэй гэдэгтээ одоо хүртэл бат итгэлтэй байгаагаа
лайв бичлэгээр дамжуулан илэрхийллээ.