Баруун аймгуудын нутгаар салхи секундэд 37 метр хүртэл ширүүсэж шуурга гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрчээ

0

Өнөөдөр 11:00 цагийн үед Говь-Алтай аймгийн Бугат суманд салхины хурд түр зуур 37 м/с хүрч хүчтэй салхилжээ. Мөн баруун 6 аймгийн нутгаар хүчтэй салхи, орон шуурганы цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдаж байгааг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Тус газраас салхины дундаж хурд баруун аймгуудын нутгаар 9-14м/с, зарим үед 20-37 м/с хүрч цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч шуурч байгааг сэрэмжлүүлэв.

Цаг уурын мэдээгээр, Завханы нутаг, Увсын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч Ховд, Дундговь, Өмнөговийн нутаг Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж шороон шуурах тул цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилсан сэргийлэхийг анхаарууллаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *