Э.Даваажамц, Б.Буянхишиг нар 99 хоногт 5000 км замыг туулна

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц болон 234 дүгээр ангийн гүүрчин аврагч, дэд ахлагч Б.Буянхишиг нар 99 хоногт 5000 км замыг туулахаар бэлтгэж байна.
Тэрбээр ирэх сарын 1-ний өдөр замдаа гарч долоодугаар сарын 8-ны өдөр барианд орохоод төлөвлөж байна. Эх орныхоо баруун-зүүн, өмнөд-хойд цэгт орших соёмбот баганыг Монгол Улсынхаа төв цэгтэй холбосон хэсгүүдэд хүрэх юм.
Өмнө нь ахлах ахлагч Э.Даваажамц монгол орны баруун хязгаар Ховд аймгаас гаран 46 хоногийн турш нийт 2127 км замыг туулж байсан удаатай.
Мөн түүний Ховд-Улаанбаатар-Чойбалсан чиглэлд 2100 гаруй километр замыг амжилттай туулахдаа байнга мандуулж явсан Монгол Улсын Төрийн далбааг цэргийн дүрэмт хувцсын хамтаар Монгол цэргийн музейд хадгалж үлдээсэн юм.