Б.Жавхлангийн ахалсан ажлын хэсэг биржийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

0

 

Дэлхийн худалдааны асуудалтай холбоотой хүндрэлээс үүдэж нүүрсний үнэ 30-40 хувиар унасан. Үнэ унаснаас болж БНХАУ-ын компаниуд нүүрсийг татан авахгүй байгаа нөхцөл үүсээд буй.

Тиймээс нүүрсний үнийн бууралттай холбоотой төсвийн орлого бүрдүүлэлт дээр үүссэн орон зайг нөхөхөөр Засгийн газар Экспортыг дэмжих ажлын хэсгийг байгуулаад байгаа билээ.

Шинээр байгуулагдсан ажлын хэсэг одоо 4.5 тэрбум ам.доллар байгаа валютын улсын нөөцийг ирэх 4, 5 дугаар сард 5.4 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж. Валютын улсын нөөц дээд хэмжээндээ 5.4 тэрбум ам.долларт хүрч байсан. Харин ажлын хэсэг цаашид валютын нөөцийг үүнээс ч давуулах зорилт тавьжээ.

Мөн Монгол Улсын урд хилүүдэд овоороод буй 9.5 сая тонн нүүрсний асуудлыг зохицуулахаар ажлын хэсэг хамгийн түрүүнд хилийн боомтуудад ажиллах талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд боомтуудад ажиллаж, хэд хэдэн шийдвэр гаргасан байна.

Тухайлбал, төмөр замын нүүрсний тээврийн үнийг 50 хувь бууруулах, Уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Эдгээр арга хэмжээний үр дүн 1-2 сарын дараа мэдрэгдэж эхлэх аж.

Эх сурвалж: Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *