С.Одонтуяа зөвлөхөө яам руугаа татаж, ТНБД-аар томилууллаа

0

БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Уртнасанг томилжээ. Хэдхэн хоногийн өмнө тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.Баттулгыг Цаг уур орны шинжилгээний газрын даргаар хоёр жилийн хугацаатайгаар сэлгэн томилсон билээ. Түүний орны хүнийг ийнхүү удалгүй томилов.

Харин Ц.Уртнасан тус албан тушаалд томилогдоосоо өмнө БОУАӨ-ийн С.Одонтуяагийн зөвлөхөөр ажиллаж байсан гэгдэж байна. Тэгэхээр өөрийн зөвлөхөө яам руугаа татаж, ТНБД-ын томилгоог хийлгэсэн гэсэн үг.

Тэрбээр, 2020 онд НДЕГ-ын даргаар ажиллаж байхдаа Капитал банканд давуу эрх олгож 240 тэрбум төгрөг байршуулан шамшигдуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдан АТГ-т шалгагдаж байсан билээ.

Техникийн их сургуулийн Компьютерын техник, менежментийн сургууль, Удирдлагын академид суралцан төгссөн.

  • 2005-2010 онд Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга,
  • 2010-2012 онд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч,
  • 2012-2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
  • Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга,
  • 2017-2020 онд Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Улс төрийн бодлого, намын байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *