“Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл үндсэн эрхийг баталгаажуулахгүй”

0

Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв НҮТББ болон Бодлогод залуусын хяналт ТББ /Youth Policy Watch NGO/ байгууллагууд хамтран бодлого боловсруулагчид, хууль тогтоогчдод дараах санал, зөвлөмж, шаардлагыг хүргүүлж байна.

Засгийн газраас Улсын их хуралд өргөн барьсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь сэтгүүл зүй, хүний эрх, ардчиллын үндсэн зарчмуудыг хангаж чадахгүй, цензур тогтоох эрсдэлийг агуулж байна.

  • Эх сурвалжаа нууцлах эрх хамгаалагдаагүй
  • Цоорхой, тодорхой бус, хийдэл үүсгэх заалтууд
  • Эрүүгийн хуульд нийцээгүй, эрх зүйн эрсдэл дагуулах зохицуулалтууд
  • “Ноорог”-ийн кэйс шиг тохиолдолд сэтгүүлчдийн эрхийг хамгаалж чадахгүй

Иймд тус байгууллагаас хийсэн байр суурийн судалгаа болон ЮНЕСКО-ийн дэмжлэгтэйгээр боловсруулсан хөндлөнгийн дүгнэлтэд үндэслэн хуулийн төслийг хууль санаачлагчид буцааж, эрх зүйн шинэтгэлийг илүү үндэслэлтэй, нээлттэй, хүний эрхийн зарчимд нийцсэн байдлаар хийхийг шаардлаа. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *