Арав дахь удаагийн шүүх хурлаар МТҮП-ийг 15 жил ашигласан Ц.Анандбазарыг хөөхөөр шийдвэрлэлээ

0

 

Өнгөрсөн парламентын хамгийн муу нэртэй гишүүдийн нэг. МАН-аас хөөгдөж улс төрд нүүргүй болоод буй Ц.Анандбазарт өнөөг хүртэл хэд хэдэн хэрэгт холбогдож хуулийн байгууллагаар шалгагдаж ирсэн.

Гэвч баримт нь байдаг ч хууль хүчний байгууллагаас түүнийг бууртайд тооцож байгаагүй.

Сануулбал, Ц.Анандбазарын бэлгийн хүчирхийллийн хэд хэдэн кэйс дараалан сөхөгдөж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд баримтаар мэдээлсэн ч хэрэг нь царцсан. Мөн тэрбээр сайд асан Т.Бадамжунайн зургаан хэргийн дөрөвт нь гүйцэтгэгч, хамжигч хэлбэрээр шалгагдахаар болж АТГ хэргийг хоёр жилийн турш шалгаж буй.

Ер нь түүний хэргүүд “Шалгагдаж байна” гэж мэдээлэгдээд, явц нь удааширсаар ирсэн билээ.


Тэгвэл хамгийн ноцтой нь дээр дурдсан хэргүүдээс гадна Ц.Анандбазар Монгол Улсын Мэдээлэл, технологийн үндэсний паркийг 15 жил үнэгүй шахуу ашигласан асуудал сөхөгдөв.

Тодруулбал, Гишүүн асан Ц.Ананбазарын “Нью Тур Сафарис” ХХК буюу Өргөө кино театрын охин компани Хотын төв хэсэгт байрлах Мэдээлэл, технологийн үндэсний парк буюу төрийн өмчийн 2012 оноос нэг метр квадратыг таван мянган төгрөгөөр нийтдээ 2,600 мкв талбайг түрээсэлж эхэлжээ. Улмаар явцын дунд түрээс нь найман мянган төгрөг болж нэмэгдсэн байгаа юм. Уг түрээсийн гэрээний хугацаа 10 жил.

Харин яагаад хотын төвд байгаа байрны түрээс нэг метр квадрат нь 5-8 төгрөг байдаг юм гэдгээс л алдаа эхэлнэ. Гэвч тухайн үеийн 10 жилийн түрээсийн гэрээг чухам хэн хийсэн талаар нээлттэй мэдээллийн сангуудад ямар ч мэдээлэл алга.

Уг нь МТҮП-ийн нэг мкв-ын үндсэн үнэ нь 49,500 төгрөг байдаг аж.

Мөн 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр түрээсийн гэрээ дуусаж “Өргөө 2” кино театрыг Мэдээлэл, технологийн үндэсний паркаас гарах шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийн хүртэл гаргаагүй. Тэр бүү хэл МТҮП-аас нүүх зардал хэмээн 5.1 тэрбум төгрөг нэхэмжилжээ.

Улмаар энэ асуудлаар МТҮП шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш шүүх хуралдаан есөн удаа хойшилж, өчигдөр болж шүүх “Өргөө 2” кино театрыг МҮТП-аас гаргах шийдвэр гаргалаа.


Энэ асуудлыг зөвхөн Ц.Анандбазарт давуу эрх олгосон асуудал биш. Улс 15 жил Мэдээлэл, технологийн үндэсний паркаа түүнд дээрэмдүүлсэн асуудал гэж харах нь зүй. Мөн Ц.Анандбазарт давуу эрх олгосон хүн нь хэн байв гэдэг анхаарал татах асуудал болоод байна.

Уг нь гэрээнийхээ дагуу төрийн өмч суллаад гарсан бол Ц.Анандбазарын нэр өнөөдөр уг асуудлаар дуудагдах ч үгүй. Тэр 10 жилийн хожилтой өнгөрөх байв. Гэвч тас гүрийж, мэлзсээр өдийг хүргэснээс харахад угаас урт хугацаанд асуудал дагуулсан хэргээр олонд танигдах нь Ц.Анандбазарыг онцлох имиж бололтой.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *