Орон сууцны урт хугацааны бодлогоо тодорхойлно

0
487411811_1067538525401193_2605804856632509645_n


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан болон орон сууцжуулалтын үндэсний хорооны гишүүд Дэлхийн банкны санхүүгийн ахлах мэргэжилтэн Бенжамин Тиласони Мусукитай орон сууцны урт хугацааны санхүүжилтийн бодлогын талаар хэлэлцжээ. 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Манай улсын орон сууцны бодлого нь системийн уялдаа холбоо муу, худалдан авах чадварт нийцэхгүй, орон сууцны үнэ өндөр байгаа” гэдгийг онцлов.

Анх удаа орон сууц авч буй залуу гэр бүл, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, нийслэлээс орон нутаг руу шилжиж байгаа зорилтот бүлгийн  иргэдээ орлогод нийцсэн орон сууцаар хангах нь Монгол Улсын Засгийн газар, Орон сууцжуулалтын үндэсний хорооны нэн тэргүүний зорилт юм. Зорилтот бүлгээ зөв тодорхойлж, ипотекийн зээлийн эх үүсвэр, хүртээмжийг нэмэгдүүлэх, урт хугацаанд хэрэгжүүлэх санхүүжилтийн загварыг хэлэлцжээ.
Цаашид Бүсчилсэн хөгжлийн бодлоготойгоо уялдуулж, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын зураглалыг томоор нь гаргах, урт хугацаанд, үр дүнтэй хэрэгжих, зөв бодлогоо тодорхойлох юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *